Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Д.Нямхүү:Сөүлээс ирсэн хүмүүсээс хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн

Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарласан. Эмчийн хяналтанд байгаа, шинжилгээ, тандалт судалгаа хийж байна. Тусгаарлагдсан иргэн өнгөрсөн сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон юм билээ.

Мөн өчигдөр 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрсэн болохоор тусгаарласан. Тусгаарласан хүмүүсийн шинжилгээний хариу маргааш гарна” гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан