Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэдэд тавих шаардлагыг чангатгахаар болжээ

БНСУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын эсрэг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна. БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд анхаарна уу.

1. БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт аялсан БНСУ болон гадаадын иргэд БНХАУ-аас шууд болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин БНСУ-д ирэх тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй.

• БНСУ-ын хилийн мэдүүлэх хуудсанд БНХАУ-ын Хубэй мужид аялсан тухайгаа тэмдэглэсэн иргэн, Хубэй мужийн захиргаанаас олгосон гадаад паспорттай хятад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх,

• Үхань хотод суугаа Ерөнхий консулын газраас өмнө олгосон БНСУ-ын визийг түр хугацаагаар хүчингүйд тооцох,

2. БНХАУ болон бусад гуравдагч орноор дамжин ирж байгаа солонгос болон гадаадын иргэдийг БНСУ-ын хилээр тусгай журмын дагуу нэвтрүүлнэ.

• Иргэдийг тусгай гарах гарцаар гаргах бөгөөд БНСУ-д оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг газар дээр нь шалгаж, нягтална.

3. Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд гадаадын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог байсан зохицуулалтыг түр хугацаагаар зогсоов.

4. БНХАУ-д буй БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэдэд тавих шаардлагыг чангатгах болно. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээний баримтыг шаардах болно.

5. БНСУ-ын Цагаачлалын алба, Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх албанаас хамтран 1345 шуурхай утсаар тус улсад буй гадаад иргэдэд зориулан 20 хэл дээр шинэ коронавирусын талаар зөвлөгөө, орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан