Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
“МОНГОЛ 30Х30” АЯНЫ ХҮРЭЭНД 20 ГАРУЙ МЯНГАН ИРГЭН САНАЛАА ИРҮҮЛЖЭЭ

Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлжээ. Ардчилсан намын дэргэдэх 16 бодлогын зөвлөлөөс гаргасан саналд тулгуурлан Монгол Улсын  хөгжлийн бодлогыг боловруулж байгаа бөгөөд иргэдийн саналыг мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор “МОНГОЛ 30х30” үндэсний IV аяныг эхлүүлээд байгаа юм. Аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдээс санал авч, мөрийн хөтөлбөртөө тусгахаар ажиллаж буй. Харин олон нийтийн үйл ажиллагааг Засгийн газраас хориглосонтой  холбоотойгоор тус аяныг цахим орчинд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.  Тиймээс  мөрийн хөтөлбөрт ирүүлэх саналаа та бүхэн Ардчилсан намын албан ёсны пэйж болон sanal@demparty.mn и-мэйл хаяг,  7733-1206 дугаарын утсаар холбогдон өгөх боломжтой.

Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох мөрийн хөтөлбөр хөрсөн дээр  буусан, бодит тооцоо, судалгаанд тулгуурласан, хэрэгжих боломжтой байх нь чухал. Тиймээс ч энэ удаагийн  санаачлага шинэлэг бөгөөд үр өгөөжтэй болохыг иргэд онцолж байна. Нөгөөтэйгүүр энэхүү аяныг зохион байгуулснаар нийгэм дэх  иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд ч чухал ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан