Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Т.Бадрал:Шувууны ханиадтай холбогдуулж тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглохоор болсон

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар саяхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өдөр өдрөөр өсч байна. Үүнтэй холбоотойгоор хуралдлаа.

Бид зайлшгүй шинэ төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай болж байна. Тиймээс хэд хэдэн шийдвэр гарсан. Тухайлбал шувууны ханиадтай холбогдуулж тахианы мах болон тахианы махтай бүтээгдэхүүнүүдийг хориглох шийдвэр гарч байна. Мөн хилийн боомтуудын асуудлыг ярилаа. Ихэнх боомтууд хаагдсан учир жаахан хүндрэл үүсч буй. Эх орондоо ирэх хүсэлтэй хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна. Өчигдөр гэхэд  360 орчим иргэн ирсэн. Ер нь өдөртөө 300 гаруй хүн ирж байна. Үүнтэй холбоотойгоор хилийн боомтуудын халдвар, хамгааллын асуудал нэлээд ярвигтай болж ирж байна гэсэн үг.

Тэгэхээр ажиллаж байгаа хилийн боомтууд дээрээ Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй болж ирж байна. Салбарын төлөөлөл маргааш гарна.

Улсын Онцгой комисс маргааш дахин хуралдаж, саналаа Засгийн газарт танилцуулна. Хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбараас нэлээд өндөр үнийн дүн орж ирсэн. Дэлхий нийтийн жишиг бол тусгаарласан нэг эмнэлэг бэлтгэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс Эрүүл мэндийн салбарынхан ямар эмнэлгийг тусгаарлах вэ гэдгийг судлах юм. Ер нь бол сэжигтэй тохиолдлуудыг хүлээж авах нэгдсэн нэг цэгтэй болно гэж ойлгож болно.

Ерөнхийдөө Цэргийн эмнэлэг, Төрийн тусгай хамгаалалттай ажилтнуудын эмнэлгийг орой судлаад ЭМЯ шийдвэрээ гаргана” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан