Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
   Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг танилцуулав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай, “Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай”, “Нийслэлийг Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт шалгалт, шинжилгээ үнэлгээний тайлан”-гийн тухай зэрэг долоон асуудал  хэлэлцлээ.

Хуралдааны  эхэнд “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг  батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлоготой уялдуулан хүн төвтэй хот байхаар энэхүү зорилтыг боловсруулсан гэдгийг холбогдох албанаас онцлов. Энэ хүрээнд ядуурлыг бууруулах, ажлын байр болон боловсрол эзэмшилтийг нэмэгдүүлэх, орчин төвтэй шийдэл хүрээнд эко хот байгуулж,  хүнсний хог хаягдлын хэмжээг бууруулах, ногоон байгууламжийг нэмэх зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Тэргүүлэгч Т.Батцогт “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ын  төслийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, судлаачид оролцож, бодитой боловсруулсан гэж харж байгаагаа хэлээд ядуурлыг бууруулах хүрээнд ямар ажил хийхээр тусгасныг лавлалаа. Тэргүүлэгч Б.Бямбадорж зорилтод нийслэлийн дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасныг асуусан бол Тэргүүлэгч Ш.Үнэнбат орлого бүрдүүлэх асуудалд анхаарч ажиллахыг санууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Тэргүүлэгчдийн хэлж байгаа санал зөв. Хөгжлийн төлөөх баримт бичгүүд цөөдөөгүй. Энэ бүхний ард мөнгө тавихгүй бол цаас л болоод үлдэнэ. Бодлогын баримт бичиг эзэнтэй байх нь чухал. 2013 онд 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичиг баталж байсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хүрээнд ИТХ-аар хэлэлцүүлэх ёстой. Өмнөх олон баримт бичгүүдтэйгээ уялдуулах ёстой. Өнөөдрийн 16, 18 настнууд энэ баримт бичгийн эзэд байх учиртай гэдгийг бодож боловсруулаарай. Тэд 10 жилийн дараа ямар орчинд яаж ажиллаж амьдрахыг бодож тооцоолоорой” гэсэн юм. Улмаар Тэргүүлэгчдийн саналаар “Нийслэлийн хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг энэ сард хуралдах нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

“Гарцаараа гарцгаая” аян өрнүүлнэ

Үргэлжлүүлэн хуралдаанаар “Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай” сонсов. Өнгөрсөн онд зам, тээврийн ослын дуудлагын тоо болон ослын улмаас амиа алдсан хүний тоо цөөрчээ. Харин хотын захын гэрэлтүүлэг, дэд бүтэц муутай дүүргүүдэд зам тээврийн осол, гэмт хэрэг гарч байгааг хэлэв. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хяналт сайжирсан аж. Өнгөрсөн жил зөрчил гаргасан жолооч нарт бэлэн бусаар 35 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнээс 15 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бол 20 орчим тэрбум төгрөгийг зөрчил гаргагчид эргүүлэн төлөөгүй гэнэ. Иймд энэ мөнгийг яаралтай төвлөрүүлж, цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулах шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албаныхан хэлж байлаа. Мөн хяналтын камерийн тоог нэмэгдүүлж, гэрлэн дохионуудыг гэрэлтүүлэгтэй болгох гэх мэт ажлыг хийх шаардлагатай байгааг хэлэв. Зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах ажлын хүрээнд улс орон даяар “Гарцаараа гарцгаая” аян өрнүүлэхээр болсон байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан