Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилсон билээ.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая.” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.” гэж заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд Төрийн ордонд өнөөдөр тангарагаа өргөлөө.

3 Сэтгэгдэл
Чингис тангарагаа зөрчсөн улсын толгойг авдаг байсан.Одоо харин улам шагнаж урамшуулж гадаадад суух элчин сайдлын суудлаар шагнадаг болж.
Тангараг гэдэг дэмий балай юмаа боль.Тангараг өргөсөн улс харин ч урьд байснаасаа илүү хулгайч дээрэмчин ,концессчин,ЖДҮ-чин болж хувираад байгаа шдээ.
Болдсайхан мэтийн луйварчид нь яасан вэ. Тэднийг Монголоос хѳѳх хэрэгтэй мэт. Тэд чинь энэ улсын хѳгжилд шууд нѳлѳѳлсѳн жинхэнэ авилгын эзэд шүү дээ. Миний хувьд Болдсайхан мэтийг чоно лугаа дайралдсан газарт нь хүүлэхэд бэлэн байна.
Хамгийн их уншсан