Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Шуурхай бүлэг “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа

 ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа.

  Ажиллах үеэрээ Сумын Онцгой комиссыг хуралдуулан, шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонслоо.

  Зам-Үүд авто болон төмөр замын боомтоор хоног тутам улсын хил нэвтэрч буй зорчигчдоор хилийн орох хуудас бөглүүлж, тухайн зорчигчийн талаар мэдээллийг тухай бүр сумын Онцгой комисс, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Цагдаагийн хэлтэс, аймгийн нэгдсэн эмнэлэгт өгч ажиллаж байна. Мөн үйлчилгээний байгууллагуудад байнгын шалгалт, ариутгалын ажлыг хийж байгаа аж.

 Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын Онцгой комисс хамтран бүрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа ч 3 хоногийн нөөцтэй байгааг мэдээллээ.

 Тиймээс нөөц бүрдүүлэх, хангалт хийх ажлыг болон орчин үеийн шаардлага хангасан дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн лазер чиглүүлэгч бүхий 4 цэгээс огтлолцуулан харж мэдэрдэг суурин термокамер болон бусад багаж хэрэгслийг нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг  хүссэн юм.

Шуурхай бүлэг тулгамдаж байгаа асуудлыг уламжлан, богино хугацаанд шийдвэрлүүлэхээс гадна олон цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын илүү цагийн мөнгийг тооцож ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Маск дууссан бол хилээ хаа
Хамгийн их уншсан