Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийслэлд халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн тодорхой хэдэн обьектуудад халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий 37 аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан хурал зохион байгууллаа.  Улаанбаатар хотод ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 5630 аж ахуйн нэгж, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 3488 аж ахуйн нэгж байгаа бөгөөд дээрх халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтад орж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг томоохон зах худалдааны төвүүдээс гарч буй их хэмжээний малын сэг зэм, арьс шир болон Сонгинохайрхан дүүргийн  21-р хороо 361-ийн гарам орчимд үүссэн 6-7га малын сэг зэм өтгө бууцыг цэвэрлэх ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газар хариуцан ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газар шалган нэвтрүүлэх товчоод, төмөр замын өртөө, автобус тээвэр, орон нутгийн нислэг, ахуйн үйлчилгээний төвүүдээр нэвтэрч буй хүмүүсийг хариуцан урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг зохион байгуулж хяналт тавин ажиллаж байна. Энэхүү ажилд Зам тээврийн яам хамтран холбогдох байгууллагууд өөрсдийн дотоод бүтцээрээ дамжуулан олон улсын хорио цээрийн дэглэмд заасны дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг мөрдөн ажиллах юм.

Мөн Корона вирусээс урьдилан сэргийлэхээс гадна БНХАУ-д дэгдээд буй шувууны томуугаас сэргийлэх зорилгоор УБЗАА, НМХГ, НМЭГ хамтран томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гахай, тахианы махны одоо байгаа нөөцийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн хуралд УБЗАА, НМХГ, НМЭГ, НЭМГ-ын холбогдох албан хаагчид оролцсон бөгөөд аж ахуйн нэгжүүдийн бэлэн байдал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, ариутгалын бодис, материалын нөөц зэргийг тооцож хүн хүчийг тодорхойлон өгч дахин хуралдах шийдвэр гарлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан