Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

 Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллалаа.

  Ажиллах үеэрээ шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулахад тулгарч байгаа асуудлын талаар санал хүсэлтийг сонссон байна.

Гашуунсухайт боомтоор орох чиглэлд 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 05-ны хооронд нийт 2615 Монгол иргэн, 36 БНХАУ-ын иргэн, 1432 тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн дагуу хяналт, шалгалтад оруулж, улсын хилээр нэвтрүүлсэн.

Мөн Цагаанхаднаас хилийн боомт хүртэл сайжруулсан болон засмал зам дагуу оочир дараалал үүсгэж, бөөгнөрсөн нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай болон нүүрс тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зогсоон байрлуулах асуудлыг орон нутгийн болон хилийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

Улсын хилээс 195-210-км-т ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн төв Линхэ хотод 2, Үеэн хотод 2 хүн, нийт 4 хүн коронавирусын халдвар авсан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Мөн Баяннуур аймгийн Халиун хотод 2 хүн халдвар авсан байж болзошгүй мэдээлэл ирсэн байна.  

Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг аймгийн нөөц сангаас бүрдүүлсэн ч 2-3 хоногийн нөөцтэй байгаа аж.

Тиймээс шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн эмийн нөөц, тусламж үйлчилгээ үзүүлэх автомашинаар хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

3 Сэтгэгдэл
[url=https://x-movies.net/]https://x-movies.net/[/url]
https://x-movies.net/
Хэдий төрийн ажил хийж байгаа боловч яг энэ асуудал дээр нийгмийн үүргээ ухамсарлан "хувийн хамгаалах хэрэгсэл" гээд байгаа юмаа өөрсдөө хангаж болно доо.Бүр төрөөс аваад сурчихсан хэлж байгааг нь хар даа. бүр албатай юм шиг
Хамгийн их уншсан