Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ХБНГУ-д айлчлал хийж байна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ХБНГУ-д хийх айлчлалын хүрээнд тус улсын Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Андрейс Фейхтай уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний салбарт ХБНГУ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Дээрх уулзалтад Монгол улсаас ХБНГУ- д суугаа элчин сайд Д.Ганбат, УИХ-ын БОХХААБХ-ын дарга УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр сайд Ц.Даваасүрэн болон Төрийн нарийн бичгийн дарга Андрейс Фейхт нар Монгол Улсын эрчим хүчний салбарт тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх, холбогдох судалгаа хийх, хоёр орны эрчим хүчний салбарын мэргэжилтэн албан хаагчдын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, ХБНГУ-ын зүгээс мэргэжилтнээ илгээх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах үйлдвэрийн технологийн шинэчлэлтэй холбогдуулан ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн технологийг нутагшуулах боломж, Монгол Улсын эрчим хүчний системд бага, дунд чадлын усан цахилгаан станц, усан цэнэгт станцуудын төслүүдийг хөгжүүлэх, эрчим хүчний ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах бололцоотой зэрэг асуудлаар санал солилцов.

Түүнчлэн ХБНГУ-ын RWE болон SIEMENS компаниудтай эрчим хүчний өндөр технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах, Монгол Улсад нутагшуулах ажлын талаар ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан