Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
З.Энхболд: Өнөөдөр албан ёсоор өргөдлөө өгч ажлаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр албан ёсоор өргөдлөө өгч ажлаа өгнө. Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байна. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учир өнөөдөртөө ажлаа өгчихнө. Ерөнхийлөгчтэй түнжин муу байгаа гэдэг худал мэдээлэл. Янз бүрийн цуурхал их байна. Гарч байгаа цуурхлууд ямар ч үндэслэлгүй. Сонгуульдаа төвлөрөх гээд ажлаа өгөх гэж байна гэж бичсэн нь л үнэн.

Миний хувьд хаанаас ч дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. Гэхдээ Ардчилсан нам дээр ямар нэгэн албан тушаал дээр очихгүй. Нэгдүгээр сарын 1-нээс эхлээд АН-ын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөх болсон байгаа. Энэ ажлаа хийнэ. Миний оронд Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ирнэ” гэлээ.

1 Сэтгэгдэл
Албан бус Ерөнхийлөгч ажлаа өгчээ
Хамгийн их уншсан