Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Зургаан аймагт сар шинээр ОРОХ, ГАРАХ хөдөлгөөнийг хязгаарлав



Эрүүл мэндийн яамны хоёрдугаар сарын 17-нд хийсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал “Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийлээ. Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Шаардлагатай бол орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж магадгүй. Аймаг, орон нутгийн онцгой комисс сумуудад хөл хорио хязгаарлалт хийх хэрэгтэй байгаа” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл орон нутгийн зам хаахтай холбоотойгоор зарим аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сар шинийн өдрүүдээр тухайн аймаг, сумд орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдээд байна. 


ЗАМ ХААСАН АЙМГУУД
 

  • Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа. 

  • Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.

  • Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.

  • Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

  • Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан