Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Адууны мах, аарц түлхүү хэрэглэхийг ХХААХҮЯ-наас уриаллаа

Амьсгалын замын халдварт өвчний үед аарц түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Аарц нь цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй үл орлогдох амин хүчлээр баялаг уураг,  С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодис агуулдаг.

Халуун аарц ууснаар хүний биеийн дулаан нэмэгдэж, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхэждэг байна. Мөн халуун аарцанд шар тос нэмбэл А, Д, Е аминдэмийн агууламж нэмэгддэг.

Монголчууд адууны махыг ханиад томуу, хатгааг эмчлэх, өвчин тусахаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг уламжлалтай. Адууны маханд цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг миоглобин агууламж өндөр байдаг нь хүний бие организмын амьсгалах процессыг дэмждэг байна. Мөн үл орлогдох өөхний омега 6, омега 3 аминхүчлүүд, глобулины бүлгийн уураг, глютамины хүчил агуулдаг учир аливаа өвчин үүсгэгч нянг устгах, бодисын солилцоог сайжруулан дархлааг дэмжих, чийрэгжүүлэх ач тустайг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолж байна. 

Иймд адууны мах, аарц түлхүү хэрэглэж өнөөгийн үүсээд байгаа халдварт өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ХХААХҮЯ-наас уриаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан