Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Улаан буудайн импортыг нэмэгдүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, дараах шийдвэрийг гаргав.

 Улс даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэл болгожээ. Энэ дагуу  2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний бүтээгдэхүүнээс хоёр нэр төрлийн стратегийн бүтээгдэхүүн буюу улаан буудайг 100.0 мянган тонн, хуурай сүүг 2000 тонноор нэмж импортлох санал ирүүлснийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжиж баталлаа. Ингэснээр 2020 онд Монгол Улс нийт 160.000 тонн улаан буудай, 6000 тонн хуурай сүү импортлохоор боллоо.

Монгол Улсын хүн амын 2020 оны хэрэгцээнд 227.0 мянган тонн гурил буюу 302.0 мянган тонн улаан буудай шаардлагатай байна. Монгол Улс 2019 онд 407.0 мянган тонн улаан буудай хураан авч хүн амын гурилын хэрэгцээний 81 хувийг дотоодын гурилаар хангах боломжтой тул гурилын хомсдол үүсэхгүй хэмээн мэргэжлийн байгууллагуудад тооцож байна.  Гэсэн ч болзошгүй эрсдэл, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний зөвлөл дээрхи шийдвэрийг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан