Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Чай Вэньруй: Монгол Улсын  нэг ч иргэн халдвар авахгүй байгаасай

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ноён БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон ноён Чай Вэньруйг хүлээн авч уулзан баяр хүргэж, ажлын амжилт ерөөв.

Монгол улсыг мэддэг туршлагатай дипломатч хүн томилогдон ирсэнд баяртай байна гээд томилолтын хугацаанд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ байна. Хоёр талын хооронд шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудал, зөрчил байхгүй. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, ард иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэж байгааг тэмдэглэхийг хүсч байна  гэв. 

Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ агуулгаар баяжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан Комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны монголын хэсгийн даргын хувьд хоёр орны бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны үр өгөөжийг ард иргэдэд хүртээхийн төлөө хятадын талтай ойр ажиллаж, үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Шадар сайдын ажлын чиг үүрэгт Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудал ордог бөгөөд энэхүү төслийг бодит ажил болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ Шадар сайд онцлон тэмдэглэв.   

Түүнчлэн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын өвчлөл олон хүний амь насанд хүрч,  нөхцөл байдал ноцтой хэвээр байна. Гэсэн хэдий ч Хятадын төр засаг, эрдэмтэн судлаачид уйгагүй ажилласны дүнд нааштай хандлагууд гарч байгаад баяртай байна. Энэхүү аюулт өвчин нь Хятад улс болоод дэлхийн нийтэд томоохон сорилт болж байна. БНХАУ-ын төр, засаг өвчний тархалтыг хяналтдаа авч энэ хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан Комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монголын хэсгийн даргын хувьд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар тархаж хүнд хэцүү цаг үед туулж байгаа энэ үед Монголын ард түмэн, Засгийн газар тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын ард түмэн талархан хүлээн авч байна. Монгол Улсын Засгийн газар таны тэргүүлдэг Улсын Онцгой комисс оновчтой шийдвэр гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч түргэн шуурхай ажиллаж байгааг харж байна. Монгол Улсын  нэг ч иргэн халдвар авахгүй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. БНХАУ-ын Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан