Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашааны чиглэл дэх хөдөлгөөнийг хориглолоо

 

“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол, улсын Онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/92 дугаар тушаалын хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт сумдын Засаг дарга, ИТХТ-ын дарга нартай зөвшилцөн шинэ төрлийн короновирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Бурхан Халдун Хайрхан болон Ононгийн халуун рашааны чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэлх хугацаанд хориглолоо.

Дээрх чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашаан чиглэлийн хяналтын постонд тавих хяналтыг чангатгах зорилгоор Төв аймгийн Мөнгөморьт сумын нутагт байрлах Цагаан арал болон Хориудын постонд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгаас байгаль хамгаалагчдаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан