Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Д.Доржпүрэвийн гэр бүл коронавируст халдвартай тэмцэхэд 20 сая төгрөг хандивлалаа

Өнөөдөр иргэн Д.Доржпүрэв, түүний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлаж ЭМЯ-ны удирдлагуудад гардуулан өглөө. Тэрээр хэлэхдээ “Монголчууд хөнөөлт вирусийн халдвараас хүчээ нэгтгэвэл урьдчилан сэргийлж чадна. Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон мянган хүн алба хаагч цаг наргүй ажиллаж байна. Хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах шаардлагатай, үүнд чадлынхаа хэрээр дэм болох ёстой гэж бид үзсэн юм. Эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, зориулалтын хувцас хэрэглэлээр хангахад зориулж миний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлалаа. Шаардлагатай бол унаа тэргээр дэм болъё. Хариуцлагатай цаг үед эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр төр, засгаас гаргасан шийдвэрээ ягштал мөрдөж, хувь хүн, аж ахуйн нэгжүүд боломжийнхоо хэрээр тусламжийн гараа сунгахыг уриалж байна” гэлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Халдварт өвчинтэй тэмцэхэд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд халуун цэг дээр ажиллаж байгаа алба хаагч нарт иргэн, аж ахуйн нэгжүүд халуун аарц, амны хаалтаа бариад олноор ирж дэмжиж байна. Өнөөдөр иргэн Д.Доржпүрэвийн гэр бүл 20 сая төгрөг хандивлалаа. Бид Таны онцолж хүссэнээр тэргүүн шугаманд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангахад зарцуулна гэдгээ хэлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэв. Үүний дараа ЭМЯ-наас иргэн Д.Доржпүрэвт талархлын батламж гарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан