Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Жирэмсэн эмэгтэйг хөл хорио тогтоосон үеэр машин дотор нь эх барьж авчээ

Шинэ корона вирусийн халдвараас сэргийлж орон нутгийн зам тээврийн хөдөлгөөнийг хааж хөл хорио тогтоосонтой холбогдуулан өчигдөр /2020.03.01/ 15 цагийн алдтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын захирамжийн дагуу сумын цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай хамт УБТЗ-ын Дархан зүтгүүрийн депогийн харъяа Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг сумын төвөөс нилээд зайтай “100 модны пост” хэмээх газар ажил үүргээ гүйцэтгэж байх үед дэргэдээ хэзээ мөдгүй төрөх дөхсөн жирэмсэн эхнэрээ суулгасан Приус маркийн автомашинтай залуу тэвдэж сандарсан байдалтай иржээ.

Саруулбаяр хэмээх уг залуугийн эхнэр Энхчимэг төрөх гэж өвдөж эмнэлэг рүү авч явах замдаа ийнхүү азаар эмчтэй таарчээ. Бага эмч Б.Бадамцэцэг машинд нь сууж хамт эмнэлгээд цааш явсан ч төд удалгүй бүсгүй төрөх болж  Б.Бадамцэцэг эсэн мэнд машин дотор нь эх барьж авсан байна. Ийнхүү УБТЗ-ын Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг эх охин хоёрт амьдрал бэлэглэж, эмч хүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлжээ. Саруулбаяр, Энхчимэг хоёр 2,250 кг охинтой болжээ.

 Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

2 Сэтгэгдэл
Хөөрхөн юмаа.Ажил амьдралд нь улам их амжилт аз жаргал хүсьё.Төрсөн төрүүлсэн хоёртоо эрүүл энхийг хүсьё.Хурдан торниорой,эрүүл саруул өсөөрэй.
бүгдэд нь баяр хүргэе
Хамгийн их уншсан