Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хотын орох, гарах хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор 5000 зорчигч билет захиалсан байна


Нийслэл хотын орох, гарах хөдөлгөөнийг нээх Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалаллыг хэрхэн зохион байгуулах талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Улсын онцгой комиссоос орон нутгийн зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх шийдвэртэй холбоотойгоор нийслэлийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэнэ. Хот хоорондын тээвэрлэлтийн ачааллыг та бүхэн хэрхэн зохион байгуулж ажиллах вэ?

-Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийт 62 чиглэлд 64 аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх болсонтой холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн зорчигч урсгал нэмэгдэх тул манай байгууллагаас нэмэлт тээврийн хэрэгслүүд төлөвлөн ачааллыг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахаар ажиллаж байна. Ялангуяа холын аймгууд буюу Дорнод, Хэнтий, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгуудад үндсэн тээврийн хэрэгслээс гадна чиглэл бүрт нэмэлтээр 3-4 тээврийн хэрэгслийг төлөвлөн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар маргааш буюу 3 сарын 3-ны өдрийг хүртэл 5000  орчим зорчигч билет захиалсан байна.

-Жирийн үедээ өдөртөө хичнээн зорчигч зорчдог вэ. Ачаалал хэр хэмжээгээр нэмэгдэхээр байна вэ?

-Энгийн ачаалал багатай үед дундажаар 62 чиглэлд өдөрт 300-400 орчим тээврийн хэрэгслээр 2500-3000 зорчигч тээвэрлэдэг бол өнөөдрийн байдлаас харахад урьдчилсан байдлаар 5000 гаруй зорчигч захиалга өгчээ. Тэгэхээр зорчигч урсгал 2 дахин нэмэгдсэн ачаалалтай байна гэж хэлж болно. Хэдий зорчигч тээврийн ачаалал ийнхүү ихсэх хэдий ч тасалбар дуусах ч юм уу, олдохгүй асуудал үүсэхгүйгээр зохион байгуулан төлөвлөсөн байгаа.

-Зорчигчдыг халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж байгаа байх?

-Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш манай үйлдвэрийн газраас ариутгал халваргүйжүүлэлтийг тогтмол хийх, бэлэн байдлыг хангаж, хүн хүчээ дайчлан ажиллаж байгаа. Тухайлбал зорчигч тээврийн төвүүдээрээ дамжуулаад тээвэрлэлт эхлэхээс 1 цагийн өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, зорчигчддод зааварчилгаа өгч, халууныг хэмжих ажил тогтмолжоод явж байна. Ингэснээр иргэдэд ямар нэгэн хүндрэл чирэгдэл учруулалгүй, тэдний эрүүл мэндийн төлөө байнгын зөвлөгөө, санамжуудыг хүргэн ажиллаж байна. Тиймээс иргэд, зорчигчид мөн адил өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө албан хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан