Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“Коронавирусийн хүчийг сулруулагч "эсрэг биет"-ийг оллоо”

БНСУ-ын Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяагийн өөрийнхөө цахим хуудаст нийтэлсэн мэдээллийг уншигч тантай хуваалцъя.

Тэрбээр “YTN-ийн өнөөдрийн мэдээгээр гарсан маш таатай нэгэн мэдээг та нартайгаа хуваалцахаар шийдлээ. БНСУ-ын вирус судалгааны баг корона19-тэй тэмцэх эсрэг биетийг олж илрүүлсэн байна.

БНСУ-ын Химийн Хүрээлэнгийн Вирус судлалын судалгааны багаас SARS вирусыг саармагжуулагч 2 ширхэг эсрэг биет, MERS вирусыг саармагжуулагч 1 ширхэг эсрэг биетийг Корона19-ийн баяжуулалтын уурагт нийлүүлж болно гэж зарлалаа.

Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч биеийн эсэргүүцлийг бий болгох ба түүн доторхи өвчин үүсгэгч нянг саармагжуулж болох эсрэг биетийг саармагжсан эсрэг биет гэж нэрлэдэг.

Баяжуулалтын уураг гэдэг нь корона19 вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлэх ба судалгааны баг нь генийн шинжилгээний тусламжтайгаар энэ баяжуулалтын уурагт холбож болох эсрэг биетийг олж тогтоосон гэж мэдэгдсэн байна.

Дэлхийн биологи судлалын салбарт bioRxiv-ээр танилцуулагдсан энэхүү судалгааны үр дүн нь корона19-ийн эмчилгээнд хэрэглэх эсрэг биет болон вакцины хөгжилд хэрэг болно гэж найдаж байна.

Вирус судлалын баг нь Өвчний хяналтын төв газраас корона19 вирусын эсийн хуваагдлыг авч хурдан үржүүлээд корона19 вирусын RNA-г тогтоосон гэнэ.

Тус судалгааны баг нь үүнийгээ ашиглан корона19 вирусыг эмчлэх арга технологи болон вакциныг бий болгоход хүчээ дайчлан ажиллаж байгаа юм байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан