Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Тус хэргийн шүүх хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдрийн 9.00 цагт эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.

Уг хэргийн шүүх хуралдааныг энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр товлоод байсан ч шүүх хуралдаанд гэрч, хохирогч, 2 шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тул гуравдугаар сарын 4-ний өдөр болж хойшлогдсон билээ. 

 

1 Сэтгэгдэл
ийм үед худал үнэн цуглаан зохион байгуулагч нарыг шүүх хэрэгтэй
Хамгийн их уншсан