Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Дэд сайд тэргүүтэй эмч мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж туршлага судална

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажиллаж, тус улсын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанд коронавируст халдвар (Ковид-19)-ын түргэвчилсэн оношилгоо, эмчилгээний туршлагаас судална. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл багийн гишүүдийг хүлээн авч уулзан, олон улсын зорчигчдыг түргэвчилсэн аргаар оношилж байгаа болон урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл явцыг хэрхэн зохион байгуулж байгаа туршлагыг хуримтлуулж ирэхийг хүслээ.

Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч Л.Ганболд нар багтаж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан