Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг шинэчилнэ

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.

Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчтэй 20 хэсэгчилсэн талбайн 15 аж ахуйн нэгжийн ажлын явцын хэрэгжилтийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцууллаа. Нийслэлийн найман байршилд төсөл хэрэгжүүлж буй эдгээр аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй байна. 2014-2019 оны байдлаар дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 9229 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 3086 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөллүүдтэй уулзахад  хөнгөлөлттэй зээлэнд хамруулж, борлуулалтын ажлыг нь дэмжиж өгөхийг хүсдэг талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай дуулгасан юм. Тэрбээр хэлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд журмын төсөлд өөрчлөлт оруулж шинэчлэх зайлшгүй шаардлагатайг онцолсон юм.

Хотын Захирагч С.Амарсайхан гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг хохироосон төсөл хэрэгжүүлэгч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож, иргэдийг хохиролгүй болгох, мөн татвар төлөгчдийн хөрөнгөөр дэд бүтцээ татуулсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гүйцэтгэгч компаниудын нэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, Эрүүгийн хуульд заасан залилан луйврын шинжтэй гэмт хэргийн үйлдэлд хариуцлага тооцуулах, холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Түүнчлэн журмын төслийг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох албаныханд чиглэл өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан