Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Олимпын алтан түнш алдартнуудаа мялаалаа
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны 30 дугаар олимпын наадамд шилдэг 29 тамирчин өрсөлдсөнөөс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Лондонгийн тэнгэр төрийн далбаагаа хэдэнтэй мандуулсан тамирчдыг өчигдөр МҮОХ, тэдний алтан түнш болсон Скайтел компанийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Лондонгийн олимпын рингэнд 20 насандаа мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарыг алтан од шагнал 6000 доллараар шагнасан бол хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, С.Ням-Очир  нарт мөн л тус шагналыг 4000 долларын хамт гардуулсан юм. Харин Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгт  Москвагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд нь тус шагналыг олгосон учир энэ удаад 4000 долларыг гардуулан өглөө. Мөн тэдний амжилт гаргах нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн багш дасгалжуулагчдыг хүртэл урамшуулсан  юм. Шагнал хүртсэн тамирчид  “Тамирчид, дасгалжуулагчдын амжилт гаргахад хамгийн ихээр нөлөөлж байдаг Скайтел компанийн хамт олондоо баярласанаа илэрхийлж, бидний амжилт бүрийн цаана, ар тал болж явдаг та бүхэндээ дахин, дахин баярлалаа” хэмээн хэлж байлаа.
      
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан