Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Батсүмбэр дэх асрамжийн газрын 170 ахмад 5,2 сая төгрөг хандивлажээ

Улсын онцгой комисст өнөөдөр “Да хүрээ трейд” ХХК-аас 30 сая төгрөг, Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн 170 ахмадаас нийт 5,2 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн багш, ажилчид 1,4 сая төгрөг, 150 ширхэг маскийг гардуулан өглөө.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн газар тариалан эрхэлдэг “Даян дуулим” ХХК-аас 1000ш дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хандивласан бол “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч И.Бямбасүрэн 200,300 төгрөгийг тус тус хандивлалаа.

Хандивыг гардуулан өгөхдөө шинэ коронавивируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг  цаг алдалгүй шуурхай  арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яам, Онцгой байдал, Хил хамгаалах, Цагдаагийн нийт алба хаагчдад талархал илэрхийлж, Монголынхоо нийт ард иргэдийг хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг даган биелүүлэхийг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Асрамжийн газрын ахмадуудын сайхан сэтгэлд талархаж байна. Гэхдээ эдгээр хөгшчүүдээс мөнгө авахгүй байх нь шудрага билээ. Буцаагаад өгөх хэрэгтэй. Харин ч эдгээр орхигдож ядарсан хөгшчүүдийг харж хандах ёстой юм шүү!
Хамгийн их уншсан