Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Франц Улсын иргэн гэртээ очоод супермаркетаас өөр газраар яваагүй гэжээ

-Ирснээс хойш 6 хоногийн дараа шинж илэрсэн нь энэ юм байна-

Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг. Нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн гэж өгүүлжээ. 

Тухайн амьдарч буй бүсэд нь 1 халдвар илэрсэн, гэртээ очоод супермаркетаас өөр газраар яваагүй гэж хэлсэн. УОК голомтолж тархаж буй улсуудаас гадаад иргэдийг огт оруулахгүй байсан билээ.

Тиймээс өөрт нь хэлж, хянаж байсан бөгөөд ирснээс хойш 6 хоногийн дараа шинж илэрсэн нь энэ юм байна.

Энэ мэдээлэлтэй зэрэгцээд олон хүн Засгийн газрыг буруушааж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэвлэлийн албаны дарга өөрийн цахим хуудаснаа тайлбар хийсэн байна.

Тэрбээр “Дэлхийгээс 100 хувь тусгаарлаад бүх нислэг, хилээ хаачихвал эрсдэл учирсан тохиолдолд дэлхийгээс эрүүл мэндийн тусламж, дэмжлэг авахад хүндрэл учрах эрсдлийг тооцоолж байсан.

Үзэн ядалтаар бус хүн бүр хөдөлгөөнөө хязгаарлаж, гараа угааж, маскаа тогтмол зүүж, эв эеийн хамтын хүчээр хүнд цаг үеийг туулахаас өөр гарцгүйг Засгийн газар, Улсын Онцгой комиссоос уриалсаар байгааг та бүхэндээ дахин дахин уриалж байна” хэмээжээ.

3 Сэтгэгдэл
“Дэлхийгээс 100 хувь тусгаарлаад бүх нислэг, хилээ хаачихвал эрсдэл учирсан тохиолдолд дэлхийгээс эрүүл мэндийн тусламж, дэмжлэг авахад хүндрэл учрах эрсдлийг тооцоолж байсан. ГЭНҮҮ. Юу гэсэн үг вэ эргүү юм ярьхымаа. Хилээ хаасанч дэлхийтэйгээ харьцаж болдгүймуу хаха
монголд колрона оруулахгүй хянах болонм бүрэн байгаа. корона гарсан өвчний голомт улсаас хүн оруулахгүй байх, өөр улсаас ирсэн гадаад дотоод бүх хүнийг 28 хоног ажиглалтанд байлгаж, сэжигтэй нөхдүүдээс шинжилгээ авах. шинжилгээний хариу эерэг гарвал эмчилгээнд оруулах. ОХУ гадны иргэнээс корона илэрвэл даруй нутаг буцаана гэж мэдэгдсэн. Орос шиг байвал яасан юм бэ. Энхтүвшин, Сарангэрэл нар Ундармаа гишүүний гуйлтаар халдварын голомтоос хүн оруулсан нь өвчин тахалд арын хаалга, авлига үйлчилдэггүй гэдийг эрхбиш ойлгосон байх гэж найдаж байна.
irgedee uvchin tusgaj bj tuslamj avna gesen yg yy. uvduxgyi bol tuslamj avaxgyi bolno gesen yg yy.irgediinxee eryyl mendiig 1-rt tavixgyi bn gesen yg yy.manai zasag busdad tal zasaj bdgaa xezee bolix yum be
Хамгийн их уншсан