Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Манай улсад ирсэн ДЭМБ-ын Зөвлөх багийнхан Франц эртэй хамт нэг онгоцоор иржээ

ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр 3 дугаар сарын 2-11 хооронд манай улсад ажиллахаар ирсэн. Харамсалтай нь, тус мэргэжилтнүүд эхний шатны шинжилгээгээр шинэ коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцонд сууж иржээ.

Энэ талаар ДЭМБ-ын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээлэл өгөхдөө "ДЭМБ-ын төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн. Нэг нь нутаг буцсан. Үлдсэн таван хүн нь ажиглалтын хугацаа үргэлжилж байгаа. Өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна" гэжээ.

ДЭМБ-ын Зөвлөх багийнхан энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажилласан гэх мэдээлэл байна. Мөн энэ сарын 6-нд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна.

Тэд коронавируст халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр ажиллаж буй ДЭМБ-ын зөвлөх баг халдварын шинж тэмдгийг таних, халдвар дамжих зам, эрэмбэлэн ангилах, тусгаарлах, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, халдваргүйжүүлэлт зэрэг чухал сэдвийн хүрээнд үндэсний сургагч багш бэлтгэх сургалт явуулсан билээ.

10 Сэтгэгдэл
бараг албаар аймгуудаар тараагаад бна
маскаа зүүхийг шаардсан боловч зүүгээгүй. маш олон хүмүүсд сургалт орсон
нэгнээс нь шинж тэмдэг илэрсэн гсн шүү дээ.
maskch. ugui. yun. zublun. tuslah. be
Сараа сайдад маань халдаачихаагүй байгаа даа, тэгвэл УОК тэр чигээрээ халдвар авах эрсдэлтэй шүү
яана даа, 1 бузар эмгэнээс болж Солонгос улс яаж баларч байгааг бид харж л байгаа. 1 бузар франц өвгөнийг долигнон угтаж, хорионоос зувчуулан гаргасан мөнгөний өмнө сөхөрч мөлхсөн дарганцар нар их гай тарьлаа. хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй
Яана аа
за Зандка авцийн биш бээз
Маскгүй туугаад байсан нөхөд үү
Өөрсдөө вирустай юм биш биз
Хамгийн их уншсан