Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.Сарангэрэл сайд авч байгаа арга хэмжээгээ улам эрчимжүүлж ажиллахыг даалгалаа

Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлээр ахлуулсан Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх, хянах тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн өнөөдрийн 00:25 минутад ДЭМБ Коронавируст халдвар “Цар тахал”-ын түвшинд хүрлээ гэж зарласантай холбогдуулан хуралдлаа.

Уг хуралд Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица оролцож цар тахал зарласан талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ сүүлийн 2 долоо хоногт коронавируст халдвар (СOVID-19) эрчимтэй тархсан, вирусийн хоруу чанар өндөр байгаа, урьдчилан сэргийлэх вакцин гараагүй зэргийг үндэслэн эрсдлийн үнэлгээ хийж, цар тахал гэж зарласан гэлээ.

Хэдий цар тахал хэмээн зарласан ч үндэслэлгүй айдас, түгшүүрийг бий болгох нь нөхцөл байдлыг хүндрүүлэх бөгөөд уг вирусийг хянах аргагүй боллоо гэсэн үг биш юм. Цаашид улс орнууд ДЭМБ-аас цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр улам эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж байна. Мөн ЭМЯ бэлэн байдлаа хангах арга хэмжээг маш сайн авч байгааг хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Иймээс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдвараас сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах, эмчилгээний талаар авч байгаа арга хэмжээгээ улам эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд салбарын ажилтнуудад даалгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан