Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Өсвөрийн бөхчүүд эхний өдөр медальгүй өнжлөө
Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ Азербайжан улсын Баку хотын Х.Алиевийн нэрэмжит Спорт, урлагийн цогцолборт  болж буй. Тэмцээний  эхний өдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарсан ч медалийн төлөө барилдаан хийж чадсангүй. Тодруулбал 42 кг-д Ц.Цогбадрах нэгдүгээр тойрогт гүржийн бөх Шмаги Тодүаг 0:2, 7:4, 1:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Айтуган Жанжигитовтай таарч 0:7, 0:1 онооны харьцаагаар дийлдсэн бол 50 кг-д Х.Хишигбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Болгарын бөх Димитар Любомиров Ивановыг 9:0, 6:0 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт Гүржийн бөх Георги Лезхаватай таарч 0:1, 1:9 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.Харин 58 кг-д зодоглосон Б.Эрдэнэ-Очир нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Ираны бөх Самир Сатар Яваритай барилдаж 2:4, 0:2 онооны харьцаагаар хожигджээ. 69 кг-д барилдсан Б.Цогтбаатарын хувьд мөн л  нэгдүгээр тойрогт украиний бөх Сергей Драмарецкитэй таарч 0:4, 0:8 онооны харьцаагаар өвдөг шороодож дагах барилдаанд Киргизийн бөх Нарбек Изабековд 6:6, 0:5, 1:6 онооны харьцаагаар ялагджээ. Өнөөдөр манай дөрвөн тамирчин дэвжээнд гарна.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан