Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
“Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгууллаа

   Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны  6 дугаар тушаалаар Монгол Улсад коронвируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг  Онцгой байдлын ерөнхий газарт байгууллаа.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд холбогдох яам, агентлагийн төлөөллөөс бүрдсэн алба хаагчид ажиллах юм.

Шуурхай штабаас гаргасан коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан