Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
 Буяны үйлчилгээний байгууллага, ТҮК-иуд тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр тусламж үзүүллээ

Шинэ коронавируст (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд хоёрдугаар сарын 08-ний өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 12000 орчим аж ахуйн нэгж, зах худалдааны төвүүд, орон сууцны хороолол, хогийн бункер, автобусны буудал зэрэг эрсдэл бүхий цэгүүдийг ариутгах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбооны 37 аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэж байгаа билээ.

Дээрх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Хог хаягдлын үйлчилгээний 10 байгууллага, Оршуулгын буяны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтран Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 10 ширхэг ариутгал, халдваргүйтгэлийн моторт төхөөрөмж, 1000 ширхэг амны хаалт, 100 ширхэг нэг удаагийн халдваргүйтгэлийн үед өмсөх хамгаалалтын хувцас хэрэглэлийг хандивлалаа.

Хандив тусламж үзүүлсэн Оршуулгын буяны үйл ажиллагаа эрхэлдэг дараах байгууллагууддаа халуун талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Улаанбаатар Буян ХХК
Диваажин хүрээлэн ХХК
Буяны зан үйлийн холбоо ТББ
Охь мандал ХХК
Улаанбаатар шинэчлэл ХХК
Эко эрин тохижилт ХХК
Сүхбаатар тохижилт ХХК
Хан-Уул агро ОНӨААТҮГ
Сонгинохайрхан ТҮТ ОНӨААТҮГ
Найши трейд ХХК
Грейт роуд ХХК
Налайх тохижилт ОНӨААТҮГ
Багануур тохижилт ОНӨААТҮГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан