Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Хотын гудамж талбайг ариутгах ажил 14:00 цагаас эхэлнэ

Цаг агаар энэ долоо хоногт нэмэх хэмтэй байх төлөвтэй тул нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр төлөвлөөд байна. Нийт 180.8км урт хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй 38 компаний 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмжөөр, 33 манацар үүсгэгч, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын 3 машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын 5 машин техник, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н 1 мананцар үүгэгч машин, Хан-уул агро ОНӨААТҮГ-ийн ус ширшигчтэй машинаар тус тус гүйцэтгэнэ. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр Тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг ашиглах юм.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд 14:00 цагаас нэгдсэн байдлаар эхлэх бөгөөд цаашид тогтмол хуваарийн дагуу хийгдэнэ.Энэ долоо хоногийн хувьд Мягмар, Лхагва гарагт хотын гол гудамж талбайд, Пүрэв, Баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

 

1 Сэтгэгдэл
Засгийн газар сайн ажиллаж байнаа
Хамгийн их уншсан