Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
БЗД-т “Архигүй орчин” аян эхэллээ

‘’Covid-19’’ цар тахлын үед  архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж “00:00” цаг болгосон. Мөн зарим хугацаанд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан энэ үед гудамж талбайд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч байгаа дүн мэдээ байна. Гэтэл нөгөө талд ахуйн хүрээнд буюу гэртээ, эсхүл айлд  архидан согтуурсны улмаас маргалдаж бусдыг зодож хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг зөрчил  өсөх хандлагатай байна. Тиймээс ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс болон Хэрэг бүртгэх албанаас “Хайр өвтгөдөггүй” болон “Архигүй орчин” аяныг эхлүүллээ.

Аяны зорилго нь ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд хүргэх зорилготой юм.

‘’Covid-19’’ цар тахлын үед  архи уух нь дархлааг сулруулах, халдвар авах өндөр эрсдэлд хүргэх талаар олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гаргасан тул архинаас татгалзаж бүх хайраа гэр бүлдээ зориулж амар тайван амьдралын төлөө хамтдаа тэмцэхийг  уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан