Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
 Д.Нямхүү:Коронавирустэй 6 хүний 1 нь их хүнд, 5 хүний биеийн байдал тогтвортой байна

 ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Гуравдугаар сарын 17-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 75 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Мөн 156 хүний шинжилгээ үргэлжэн хийгдэж байна. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг дэс дараатайгаар шинж тэмдгийг нь хянаж, шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. 19-нд Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тандалт судалгаа хийгдэж байна. Шинжилгээ нь наашаа ирж байгаа. Хавьтал болох автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан байгаа. Энэ иргэн Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн. Одоогийн байдлаар коронавирустэй 6 хүний 1 нь их хүнд, 5 хүний биеийн байдал тогтвортой байна” гэв.

Мөн мэдээллийн үеэр ЭМЯ-наас Оношлуураа тусламжаар, Засгийн газрын хөрөнгөөр авч байгаа гэсэн ч PCR машинд зарцуулж байгаа урвалж бодис, үйл ажиллагааны зардал өндөр. Нэг хүний шинжилгээний зардалд 169 мянган төгрөг зарцуулж байгаа. Одоогийн байдлаар иргэддээ 700 сая төгрөгийн шинжилгээ хийсэн байна гэв.

Хамгийн их уншсан