Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 46 СҮМ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААХ САНАЛЫГ НИТХ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын А/108, А/223 тоот сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд НМХГ-ын даргын 02-01/636, 02-01/772 тоот мэдэгдлийг давхардсан тоогоор нийт 662 сүм хийдийн удирдлагуудад хүргүүлж хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ.

1. Нийт нийслэлийн хэмжээнд 46 байгууллага зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус сүм хийдийн үйл ажиллагаа явуулж байна.

2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж байгаа 9 сүм хийдүүд байна.

3. Хан-Уул дүүргийн 6 дүгээр хорооны Нүхтийн 31-81 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь эмзэг хараа хяналтгүй харах хандах хүнгүй албан ёсны бүртгэл байхгүй нэн ядуу амьдралтай харж хандах хүнгүй орон гэргүй 22 иргэнийг байрлуулан асрамж халамжийн үйлчилгээ явуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.

4. Зарим сүм хийдүүд нь зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байна.

5. Мөн корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг холбогдох иргэдэд мэдээлээгүй, манаач болон хариуцан ажиллах хүнгүй орхисон 32 шашны байгууллага байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан