Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
УБТЗ-ын хамт олонд “Юнител” групп 1,2 тэрбум төгрөгтэй тэнцэх тусламж үзүүлжээ

Шинэ коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан хөл хорио тогтоож, онцгой байдлын дэглэмд шилжин ажиллаж байгаа үед улс орны хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх онц чухал үүргээ тасалдалгүй хэвийн гүйцэтгэхэд нь туслах зорилгоор Юнител группийн хамт олон “Улаанбаатар төмөр зам” ХНН-т 10 сая төгрөгийн үнэ бүхий гэр интернэт төхөөрөмж, дижитал хурлын систем, 10 ширхэг видео камер, дагалдах үйлчилгээний эрхийг бэлэглэлээ. Гэр интернэтийн төхөөрөмжийг дагалдаж 12 сарын турш сар болгон үнэгүй ашиглах 110 GB дата эрх, мөн УБТЗ-ын юнителийн хэрэглэгч бүх ажилтнуудад хагас жилийн турш сар болгон үнэгүй ашиглах 10 GB дата эрхийг бэлэглэж байгаа юм.

Ингэснээр УБТЗ-ын юнителийн хэрэглэгч 10 мянга гаруй ажилтны гар утсан дээр маргаашнаас эхлэн сар бүр 10 GB дата эрх энэ оны 9 дгээр сарын 20 хүртэл идэвхжих болно. Энэ нь мөнгөн дүнгээрээ 1,2 тэрбум төгрөг болох юм. Юнител группийн хамт олны нийгмийн хариуцлагын хүрээндээ хийж байгаа энэхүү ажил нь цар тахлын үед олон хүнийг цуглуурлахгүй онлайн хурлыг зохион байгуулах зэрэг олон давуу бололцоог олгож, төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад тус болох юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан