Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
 Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдэж 5.170.000 төгрөгийг хандивлалаа

Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдэж, 5.170.000 төгрөгийг Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Ардын цолтой 29 ахмад хандивын аянд нэгдсэн бөгөөд хандив гардуулах үеэрээ дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст цар тахалын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн, монголын нийт гавьяат цолтнууд, уран бүтээлчдээ хандивын аянд нэгдэхийг уриалсан юм.

Хандивын аянд нэгдсэн Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд:

  1. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа
  2. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт бүжиг дэглээч Б.Жамьяндагва
  3. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад
  4. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
  5. Ардын жүжигчин хөгжмийн зохиолч П.Хаянхирваа
  6. Ардын уран зохиолч Ш.Дулмаа
  7. Ардын жүжигчин, найруулагч Д.Ухнаа
  8. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн
  9. Төрийн шагналт, Ардын жүжигчин уран нугарагч Б.Норовсамбуу
  10. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Цоодол
  11. Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж
  12. Ардын жүжигчин, төгөлдөр хуурч Т.Цолмон
  13. Ардын жүжигчин, дуучин Ө.Баярмагнай
  14. Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ
  15. Ардын жүжигчин, дуучин Ч.Мөнхшүр
  16. Ардын жүжигчин, дуучин А.Долгор
  17. Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргал
  18. Ардын багш, Х.Бадамсэд
  19. Ардын багш Ч.Авдай
  20. Ардын багш Ж.Дүгэр
  21. Ардын багш Д.Төмөр
  22. Ардын багш Ц.Өнөрбаян
  23. Ардын багш Ш.Чоймаа
  24. Ардын багш М.Цэрэндорж,
  25. Ардын багш Г.Базар
  26. Ардын багш Г.Шилагарди
  27. Ардын багш Г.Цагаанхүү
  28. Ардын багш Л.Сосорбарам
  29. Ардын багш Ү.Маам

Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан