Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.Нарангэрэл:Коронавирус дуслын замаар халдаж байна

ЭМЯ-ны ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нэгэн чухал мэдээлэл өгснийг уншигч танд хүргэж байна.

“Коронавирусийн тархалтын талаарх шинэ судалгааны материал гарч байна. Жишээнээс нь дурдвал энэ өвчин дуслын замаар халдаж байна. Өвчтэй хүн найтаах, ханиах явцад энэ өвчин гадаад орчинд дуслаар тараад, халдвар дамжих эрсдэлийг их үүсгэж байна. Тиймээс амны хаалт зүүх нь үр дүнтэй арга юм. Амны хаалтын хэрэглээг төдийлэн анхаарахгүй байсан улс орнууд хүртэл зүүх чиглэлийг баримталж, зөвлөгөө өгч байгаа. 0-15 насны хүүхдүүд энэ өвчнөөр өвдөх явдал ихсэж байна. 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй боловч өөрсдөө халдвар тараагч болж байна. Үүнээс улбаатай өтгөн мөрийн замаар халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хүний өтгөнөөр дамжиж гадаад орчинд гарч байна. Зарим өвчтөнд өвчний шинж тэмдэг нь 21 хоногийн дараа илэрч байна. Тиймээс ил задгүй жорлонг ариутгах, халдваргүйтгэл хийх шаардлагатай. Харин байранд амьдардаг айлууд суултуураа хаагаад усаа татаж байх нь зүйтэй юм. Өтгөнөөр бохирдсон ус дээшээ үсрэх юм бол халдвар тархах эрсдэлтэй. Дараагаар нь гараа маш сайн савандаж угаах нь өтгөн мөрийн замаар халдвар тархах эрсдэлээс хамгаална” гэлээ.

Хамгийн их уншсан