Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.Нямхүү: Бие биенээ муулж байхаар намайг муулаач гэж коронавирус сануулж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ сая хийж дууслаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “3 сарын 30-нд тусгаарлагдсан 7 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тандалтын шугамаар уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс авсан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн хяналт, тандалт, эмчилгээнд хамрагдаж байна.

Гадаадад байсан гар мухардсан иргэдээ эх оронд нь авчирч, хоол ундтай нь залгуулж байгаа нь Монголын төр засгийн гавьяа юм гэж олон хүн захидалдаа бичжээ.

Энэ мэтээр бие биедээ сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй. Сэтгэлийн дэм бол эмчилгээний 50 хувь гэж ойлгож болно. Цөөхөн монголчууд маань их хувь заяатай. Бие биенээ муу үгээр хэлж ажил үйлст муугаар нөлөөлөхийн оронд нэг нэгэндээ сайхан үг хэлэх хэрэгтэй. Бие биенээ муулж байхаар намайг муулаач гэж коронавирус сануулж байна” гэв.

Хамгийн их уншсан