Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ
Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна
“Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Катарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 цэргийн алба хаагчийг 21 хоног тусгаарлана

Монгол Улс, Катар улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Катар улсад сургалтад хамрагдаж байсан монголын 43 цэргийн алба хаагчийг тус улсад коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас Катарын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор өнөөдөр эх оронд нь хүргэж ирлээ.
Тус нислэгийн зардлыг Катар улсаас гаргаж байгаа юм. Тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх онгоц буудалд 10:20 цагт газардсан бөгөөд 13:00-14:00 цагийн хооронд буцаж ниснэ. Энэ хугацаанд нисэх багийн бүрэлдэхүүн онгоцноос буухгүй юм.
Түүнчлэн тус нислэгээр ирсэн 43 цэргийн алба хаагчийг журмын дагуу Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
























