Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙВ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03-р сарын 02-ны өдрөөс 2020 оны 03-р сарын 25-ны өдрийг  хүртэлх хугацаанд вакцинжуулалтын ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд дүүрэгт ажиллаж, амьдарч буй мал бүхий 123 өрхийн 2.132 үхэр, 2.977 хонь, 2.287 ямаа, 16 гахай  нийт 7.412 мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна.

Вакцинжуулалтыг хийхдээ стандартын дагуу зориулалтын хөргүүрийг ашиглан вакцины хадгалалт хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллалаа. Мөн өрх бүрээр цуваа жагсаалтыг хөтлөн, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хийж, дүүргийн мал эмнэлгийн тасгаас байнгын зөвлөгөө өгсөн аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан