Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ ИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ ДЭМБ: Эбола вирусийн дэгдэлтийг Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа Хүннү дэд станцын кабель шугамын угсралтын ажил бүрэн дуусжээ
Д.Нямхүү:Дахин хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "АНУ, Испани, Итали, Их Британи, Турк зэрэг 10 улсад тархалт эрчимтэй явагдаж байна. Харин манай улсын хувьд нийт бүртгэгдсэн 15 тохиолдлын хоёр нь бүрэн эдгэрээд байна. 

Улсын хэмжээнд 1,530 хүн ажиглалтад байна. Мөн өчигдөр 547 хүн эмнэлгийн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн” гэв.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  "Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байна. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид хяналтаа үргэлжлүүлнэ” гэв.

Дашрамд сонирхуулахад Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүн ийнхүү эдгэсэн сайхан мэдээ байна. 

Хамгийн их уншсан