Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ ИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ ДЭМБ: Эбола вирусийн дэгдэлтийг Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа Хүннү дэд станцын кабель шугамын угсралтын ажил бүрэн дуусжээ
Цаг хэтрүүлэн ажилласан ААН-үүдэд арга хэмжээ авч байна

НЗД-ийн А/108, А/223, А/436, А/438 захирамжийн хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт шалгалтад давхардсан тоогоор баар 1799, ресторан 1503, кафе 348, хүнсний дэлгүүр 639, нийт 4289 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагджээ.
Цаг хэтрүүлэн ажилласан Сонгинохайран дүүргийн Овоо шил ХХК-ийн "Амуу" кафе, Чингэлтэй дүүргийн Гипт рояал ХХК-ийн ресторан, Сүхбаатар дүүргийн Кенара ХХК-ийн “Алваро” ресторан, Баянгол дүүргийн Кайнд трейдинг ХХК-ийн Стрийт 88 ресторануудад холбогдох хуулийн дагуу 3650.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, Чингэлтэй дүүргийн Аянгын бороо ХХК-ийн “One way” ресторан, Гранд Будда ХХК-ийн “Гранд Инн” ресторан, Дэлгэрэнт трейд ХХК-ийн “Аялгуу” кафенуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан