Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ ИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ ДЭМБ: Эбола вирусийн дэгдэлтийг Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа Хүннү дэд станцын кабель шугамын угсралтын ажил бүрэн дуусжээ
А.Амбасэлмаа: Халдвар авсан иргэдийн бие хэвийн байна

Өчигдөр ОХУ-аас ирсэн сэжигтэй тохиолдол болох 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан тухай мэдээлсэн. Энэ хүмүүсийн ойрын хавьтал 31 хүнийг илрүүлсэн. Москвагаас Улаан-Үд рүү нислэгээр, Эрхүүгээс Улаан-Үд рүү автобусаар ирсэн 282 иргэнийг Алтанбулагийн боомтоор оруулж, тусгаарласан. ОХУ-аас ирж халдвартай нь батлагдсан иргэний ойрын хавьтал болох Москвад сурч байсан 30 иргэнээс шинжилгээ авахад COVID-19 халдварын 12 тохиолдол бүртгэгдлээ. 12 хүний ойрын хавьтал нь энэ хүмүүс өөрсдөө. 19-23 насны оюутнууд. Дархан-Уул аймагт батлагдсан нэг иргэн өчигдөр халдвар авсан нь тогтоогдсон иргэнтэй нэг сургуулийн оюутнууд. 
 

Халдвар авсан иргэдийн бие хэвийн байна. Монгол Улс халдвар авсан иргэдийг эмчлэх бүрэн чадамжтай. 
 

Монгол Улс халдварын өндөр эрсдэлтэй орон хэвээр байгаа. Энэ хүмүүсийг авчрах үед халдварын шинж илрээгүй, ирсний дараа шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр халдвар авсан нь батлагдлаа. Голдуу оюутнууд байна.  Халдвараас сэргийлэх шаардлага биелүүлэээгүй нь олноор халдварлах нөхцөл үүсгэлээ гэж ЭМЯ-наас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан