Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.Нямхүү: Түргэвчилсэн оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны 4 дүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрч, нэгийг нь Сонгдо эмнэлэгт, нөгөөг нь ХӨСҮТ-д тусгаарлаж дахин шинжилгээнд оруулсан. Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан ч, PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Түргэвчилсэн оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүй гэдгийг хүн болгон анхаарах хэрэгтэй. PCR буюу лабораторийн шинжилгээ хамгийн баталгаатай хариу нь болно.

ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 245 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна.  Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.  Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байна" гэсэн мэдээллийг өглөө.

Хамгийн их уншсан