Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлээ

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол /, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 / 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн; 2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн/-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар Г.Загдааг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжид яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, гомдол хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8.30 минутанд товлон зарлаж, яллагдагч Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

2 Сэтгэгдэл
ЗАГДАА БОЛ ӨНӨӨГИЙН НИЙГЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ...ХУМСАА НУУСАН МУУР Л БАЙГАА ЮМ .МАНЫХАН Ч ЯЛГААГҮЙ БҮГД ИЙМ .ЯДАРСАН АРД ТҮМЭН ДЭЭРЭЭ ТОГЛОЛТ ХИЙЖ ЖАРГАХЫГ ХҮСЭГЧИД . ЭНЭ БОЛ ГАШУУН ҮНЭН. БИД ИЙМ ГАЖУУДАЛЫГ ЗАСАХ Л ХЭРЭГТЭЙ. ХҮН НЭГ Л АМЬДАРНА. ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЭД ХӨРӨНГӨ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ШУНАЛТАНГУУДИЙГ ЗАЛМААРГҮЙ БАЙНА. ТЭМЦЭХ Л ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ БҮГДЭЭРЭЭ
ЗАГДАА БОЛ ӨНӨӨГИЙН НИЙГЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ...ХУМСАА НУУСАН МУУР Л БАЙГАА ЮМ .МАНЫХАН Ч ЯЛГААГҮЙ БҮГД ИЙМ .ЯДАРСАН АРД ТҮМЭН ДЭЭРЭЭ ТОГЛОЛТ ХИЙЖ ЖАРГАХЫГ ХҮСЭГЧИД . ЭНЭ БОЛ ГАШУУН ҮНЭН. БИД ИЙМ ГАЖУУДАЛЫГ ЗАСАХ Л ХЭРЭГТЭЙ. ХҮН НЭГ Л АМЬДАРНА. ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЭД ХӨРӨНГӨ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ШУНАЛТАНГУУДИЙГ ЗАЛМААРГҮЙ БАЙНА. ТЭМЦЭХ Л ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ БҮГДЭЭРЭЭ
Хамгийн их уншсан