Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
1500 нохойнд үржлийг хязгаарлах мэс ажилбар хийнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран жил бүр золбин нохой муурны тоо толгойг бууруулах зорилгоор 2016-2019 онуудад гэр хорооллын айл өрхийн 42172 нохойг бүртгэлжүүлж, вакцин туулгад хамруулах, үржил хязгаарлах ажлуудыг зохион байгуулсан.

2016 онд 1500, 2017 онд 2000, 2018 онд 1876, 2019 онд 1000 нохойд буюу нийт 6376 нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр 600000 гаруй эзэнгүй, золбин нохой бий болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн байна. Энэ жил 1500 нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийж, гэр хорооллын эзэнтэй 20000 гаруй нохойг бүртгэлжүүлж вакцин, туулгад хамруулна. Нохой золбирох нь тэжээж буй иргэдийн хариуцлагатай шууд хамааралтай байна. Учир нь иргэд нохойгоо хашаанаасаа гаргаж сул тавьж байгаа нь хяналтгүй үржилд орох нөхцлийг үүсгэж, золбин нохойн механик өсөлтийг бий болгосоор байна. Мөн тэжээсэн нохойноосоо гарсан эм гөлөгийг төөрүүлж гудамжинд хаяж байгаа нь золбин нохойн тоо өсөхөд шууд нөлөө үзүүлж байна.

Иймд иргэд мал эмнэлгийн газарт хандаж тэжээж байгаа нохойн үржлийг хязгаарлуулах, нохойгоо хашаанаасаа гаргаж сул тавихгүй байхыг уриалж байна. Хэрэв иргэд энэ үүргээ биелүүлж чадвал хот золбин нохой, муургүй болох боломж ойрхон байна.

1 Сэтгэгдэл
Нохой засах нь хурга засахаас ч хялбархан шүү дээ Эм нохойн үржил хязгаарлах ажилбар нөхцөл шаардсан өртөг өндөртэйтул энэ жилдээ түтгэлзвэл нийслэлийн төсвийн хэмнэлт болно Зөвхөн төлбөртэй л хийх хэрэгтэй Харин эрийг засах бол хаана ч хамаагүй барьж аваад суга татааад болоо
Хамгийн их уншсан