Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монгол Улсыг Европын холбоо хар жагсаалтад оруулснаа албан ёсоор зарлалаа

Европын холбоо мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-д Монгол, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсуудыг оруулсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн. Тэгвэл Европын холбооны зүгээс энэ мэдээллийг албан ёсоор баталгаажууллаа. Холбооны мөнгө угаах,  терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх үйл ажиллагааг сайжруулахын тулд шинэ бүтэц бүхий байгууллагатай болох саналыг Европын комиссоос холбооны гишүүн улс орнуудын засгийн газруудад хүргүүлсэн байна.

Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд дутагдалтай орнуудын жагсаалтыг шинэчилж, Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мавритани, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве зэрэг улсуудыг нэмж буйгаа Европын комиссын зүгээс мэдэгдлээ.

Жагсаалтыг сарын дотор албажуулан батлах бөгөөд ирэх аравдугаар сараас эхлэн мөрдөх аж. Коронавирусний улмаас “Хар жагсаалт” дахь улс орнуудад тавих хяналтыг хэрэгжүүлэх хугацааг  аравдугаар сар болгон хойшлуулжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан