Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Коронавирусын үед эдийн засагтай холбоотой хэрэгжүүлж буй ажлыг дүгнэх ажлын хэсэг байгуулав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020-05-11/ хуралдлаа.

Нэгдүгээрт: Энэ долоо хоногт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хааж буйтай холбогдуулан хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн ярилцав.  Мөн Эдийн засгийн нөхцөл байдал болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн тухай сонслоо. Үнийн өсөлт нь зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр огцом нэмэгдэж байна. Ялангуяа барилгын материалын үнийн хөөрөгдөл их байгаа тухай албаныхан мэдэгдэв. Цаашид үнийн өсөлттэй холбогдуулан анхаарч мэдээлэл өгөх нь зүйтэй гэв.

Хоёрдугаарт: Коронавируст халдварын цар тахлын улмаас иргэдийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн хүрээнд, зөв зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал атал эрх баригчдын сонгуульд зориулсан худал амлалт, үр дүнгүй үйл ажиллагаа нь цаашид улсын эдийн засгийн нөхцөл хэрхэн нөлөөлөх тухай хэлэлцэв. Эрх баригчид  коронавируст халдварын  үеэр бодит амьдралд  хэрэгжих ажил хийгээгүй бөгөөд эдийн засгийн нөхцөл  улам бүр хүндэрч байгаа нь мэдэгдэж байна. Тиймээс  коронавируст цар тахлын үеэр эдийн засгийн байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй эрх баригчдын ажилд үнэлэлт өгөх, урьдчилан сэргийлэх,  ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан