Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Л.Мөнхтүшиг:Маргааш МИАТ компани Улаанбаатар-Истанбул чиглэлд нислэг үйлдэнэ

УОК-ын Шуурхай штаб БНЭУ-аас иргэдээ татах асуудлаар мэдээлэл хийлээ.

Хамгийн эхний мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хийсэн юм. Тэрбээр “Гадаадад байгаа иргэдээ үе шаттайгаар, зохион байгуулалттайгаар татан авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас манай 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна.

Турк, Энэтхэг улсад байгаа иргэдээ татан авах чиглэлийг УОК-оос өгсөнтэй холбоотойгоор маргааш МИАТ компани Улаанбаатар-Истанбул чиглэлд нислэг үйлдэнэ. Истанбулаас 170 орчим иргэнээ татан авах юм.

5 дугаар сарын 14-нд онгоц Улаанбаатарт газардана гэсэн үг.

Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ өгсөн оюутнуудыг татан авах төлөвлөгөөг боловсрууллаа. Эхний ээлжинд 5 дугаар сарын 14-нд Улаан-Үдэ орчмоос 202 иргэнийг татан авахаар боллоо. Харин 5 дугаар сарын 15-ны өдөр Эрхүү дэх Консулын газарт бүртгүүлсэн иргэдийг татан авахаар шийдвэрлээд байна.

Зөвхөн бүртгүүлсэн иргэд эх орондоо Алтанбулаг боомтоор орж ирнэ гэдгийг тодотгож хэлмээр байна. Өмнө нь тавигдаж байсан шаардлагууд энэ удаагийн татан авалтад мөн тавигдана. Бусад бүс нутагт байгаа иргэдийг татан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу хийнэ. Энэ төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулна.

5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Шинэ Дэли чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Иргэдийн нэрсийг баталгаажуулах ажил хийгдэж байна.” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан